Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНСУ-д зай барих журмыг үргэлжлүүлэн сулруулахгүй

2021/11/29
БНСУ-д зай барих журмыг үргэлжлүүлэн сулруулахгүй
Share on FacebookShare on Twitter

БНСУ-д “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг харгалзан Засгийн газар зай барих журмыг үргэлжлүүлэн сулруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн ирэх дөрвөн долоо хоногт вакцины нэмэлт тунг тарих ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр мэдэгджээ.

“COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх уулзалтыг даргалах үеэрээ тэрбээр хэвийн амьдралдаа эргэн орох зорилго бүхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлсэн эхний үе шатны арга хэмжээнүүдийг буцаахгүй гэдгийг тодотгожээ. Тус улсад сүүлийн үед халдвар авсан, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн нэмэгдэж, “омикрон” хувилбар олон нийтийн санааг түгшээх болоод байгаа юм.

Засгийн газар энэ сарын эхнээс “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегийн эхний үе шатыг хэрэгжүүлснээс хойш өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болжээ. Тодруулбал, зай барих журмыг сулруулахаас өмнө буюу 10 дугаар сарын сүүлээр өдөрт 2000 орчим тохиолдол илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 4000-д хүрч нэмэгджээ. Мөн баасан гарагт биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон буюу 629-т хүрсэн байна.

Эрх баригчид ирэх 12 дугаар сарын дунд үеэс халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг нэмж сулруулахаар төлөвлөж байсан боловч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн тул ийнхүү хойшлуулахаар шийдвэрлэжээ. Харин үүний оронд ирэх дөрвөн долоо хоногийн хугацаанд “халдварыг хяналтад авах тусгай арга хэмжээнүүдийг” хэрэгжүүлж, нэмэлт тунг тарих ажлыг эрчимжүүлж, эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

Тийнхүү Мүн Жэ Ин ард иргэддээ вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ. Үүний сацуу 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлж, энэ оны эцэс гэхэд “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмчилгээг шуурхай нэвтрүүлэхийг уриалсан байна. Тус улс нь ирэх оны хоёрдугаар сард “COVID-19”-ийг эмчлэх зориулалттай эмийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм.

БНСУ “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд ням гаргаас эхлэн Өмнөд Африк тэргүүтэй Африкийн найман орноос ирэх зорчигчдод виз олгох нөхцөлийг хязгаарлаж, тэдгээр орноос ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар шийдвэрлэсэн байна. Мөн Ерөнхийлөгч “омикрон” хувилбарыг улс орондоо тархахаас сэргийлэхийн тулд нягт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгожээ.

ДЭМБ Өмнөд Африкийн судлаачдын хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн шинэ хувилбарыг баасан гарагт “омикрон” гэж нэрлэж, “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм. Хэдийгээр уг хувилбарын шинж чанарыг үнэлэхэд хугацаа шаардлагатай ч “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг ДЭМБ сэрэмжлүүлээд байгаа билээ.

 

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?