Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

УИХ-ын намрын чуулганаар 62 хуулийн төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна

2023/10/04
УИХ-ын намрын чуулганаар 62 хуулийн төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна
Share on FacebookShare on Twitter

Энэ УИХ-ын намрын отгон чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц 4.0 тэрбум долларыг давлаа. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн нь авлигатай хийж буй тэмцлийн нэг бодит үр дүн мөн. Гацаа саадууд, бугшсан буруу бүхнийг оношлон зассанаар, тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болох боломж байна. Ирэх онд бид шинэ тогтолцоогоор анхны сонгуулиа хийнэ. Одооноос бэлтгэлийг маш сайн хангах ёстой. Энэ мэт олон шинэ сорилт шийдэл бидний өмнө байна. Алдаанаасаа суралцаж, буруугаа засаж, Шинэ сэргэлтийн төлөө тэмүүлсэн бидний хамтын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй ээ. Алдаагаа засах тусам ардчилал төгөлдөрших ёстой. Үүний үр дүнд улс төрийн цоо шинэ соёл, хандлага тогтож, тэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцлон тэмдэглэжээ.

УИХ-ын намрын чуулган эхний ээлжинд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг 4 удаагийн хэлэлцүүлэгт оруулж цаг хугацаанд нь батлах учиртай. Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан УИХ-ын дарга (2023.09.29)-д өргөн мэдүүлсэн. УИХ улсын төсвийн төслийг ирэх 7 хоногийн даваа гарагт парламентад суудалтай намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эхлэх тов гарсан байна. Улсын төсөв батлахтай холбогдуулаад парламент Монголбанкнаас энэ оны есдүгээр сарын 25-нд өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны (2023.10.3) хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж ажиллуулах, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдаа, цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарчээ. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцийг дунд хугацаанд 6 хувь (+/-2 нэгж)-ийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн байна. Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон тогтвортой хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгжийн үйл ажиллагааг явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загвар зэрэгт нь тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарал хандуулж ажиллах юм байна. Монголбанкны 2024 оны бодлого, үйл ажиллагаа, инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр мөнгөний бодлогын төсөлд тусгажээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг 2024 онд үргэлжлүүлэх талаар Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн УИХ-ын Байнгын хорооны хуралд хийсэн танилцуулгадаа дурдсан байна.

УИХ дээр дурдсан хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаас гадна намрын чуулганы хугацаа (75-аас доошгүй хоног хуралдана)-нд нийт 62 хуулийн төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Тэднээс зармыг нь тодруулбал:

  • Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Арилжааны тухай хуулийн төсөл;
  • Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  • Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;
  • Дохионы хэлний тухай хуулийн төсөл;
  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
  • Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл/Шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
  • Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл; “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  • Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; зэрэг багтаж байна.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?