Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

2022 оны 8 дугаар сараас эхэлсэн дулааны станц барих ажил үргэлжилж байна

2023/10/26
2022 оны 8 дугаар сараас эхэлсэн дулааны станц барих ажил үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Төв аймгийн Зуунмод суманд 2022 оны 8 дугаар сараас эхэлсэн дулааны станц барих ажил үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 10 аймгийн төвийн дулаан хангамж сайжруулах төсөл хэрэгжиж байгаа аж.

Уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хийсэн ажлуудын талаар төслийн захирал Б.Нацагнямаас тодруулбал, 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны халаалтын улирал эхлэх хүртэлх 24 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гадна хашаа 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Станцын түр цахилгаан хангамжийн ажил бүрэн дууссан. Ажилчдын түр байр, усан хангамж болон бохир зайлуулах шугам бүрэн дуусч ашиглалтад орсон. Зуухны карказ угсралт, халах гадаргуу угсралтын ажлын хамт 70 хувьтай хийгдэж байна. Гадна дулааны шугам сүлжээнд орох ган хоолой /турба/ 100 хувийн татан авалтыг хийсэн ба ган хоолойн дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн.

Зуухны халах гадаргуугын төхөөрөмж 100 хувь ирсэн. Утаа сорогчийн барилгын суурийн ажил дууссан байдалтай байна. Нүүрс хүлээн авах барилга, нүүрс дамжуулах 1, 2, барилга болон нүүрс бутлуурын барилгын газар шорооны ажил дууссан. Гадна дулааны шугамын /1-р хэлхээ/ зургийн ажил бүрэн хийгдэж магадлалаар орсон гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.

Зуунмод дулааны станц нь 10 мвт 3 ширхэг зуух /30 мвт/ 8,6 км дулааны шугам сүлжээ шинээр, зуухны үндсэн барилгаас гадна 2 харуулын байр бүхий 17 обьектоос бүрдэнэ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?