Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь” сургалт зохион байгуулав

2023/10/27
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь” сургалт зохион байгуулав
Share on FacebookShare on Twitter

Улсын хэмжээнд төрийн байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 1700 гаруй эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь” сургалт зохион байгуулав. Сургалтад төрийн байгууллагын 120 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцож, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнд тусгасан ил тод байдлын асуудал, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналт, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, ойлголт авч, харилцан ярилцав.

УИХ-ын тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан нь 10 зорилго, 46 зорилттой бодлогын томоохон баримт бичиг болсон билээ.  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хамрагдахгүй төрийн байгууллага, албан тушаалтан нэгээхэн ч үгүй. Эрх бүхий албан тушаалтнууд тус хөтөлбөрийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй”-г АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох онцолжээ.

Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлан, хөтөлбөрийг үр дүнд хүргэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Танд санал болгож буй

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ
Нийгэм

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ

2026/09/04
Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана
Нийгэм

Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана

2026/09/04
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Нийгэм

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2026/09/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?