Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

2023/11/02
Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив.

Тэрбээр хэлэхдээ, нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаас арилжаалж, 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар НИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард батлаад байсан юм.

Гэвч СЗХ-ноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор 2023 оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалай болох нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн төсвийг тодотгох шаардлага үүсээд байгааг тэмдэглэн хэлэв. Гэхдээ нийслэлийн төсвийн орлогын хүлээж буй гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн 2023 оны төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байхаар тооцжээ.

Харин урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 15.1 тэрбум төгрөг, нийт 42.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Үүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлыг санхүүжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Төсвийн тодотголоор тодорхойгүй байгаа орлогын эх үүсвэрийг тодорхойлно. Он дуусах дөхсөн учир шинээр ажил, арга хэмжээ төлөвлөхөөс илүүтэй дуусаагүй ажлуудаа гүйцээхэд анхаарах хэрэгтэй байна” гэв. Мөн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотойгоор хэрэгжүүлэх томоохон ажлуудын хөрс суурийг бэлдэхэд чиглэх хэрэгтэй гэсэн юм. Дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хэлэлцэх юм. Төсвийн тодотголын төслийг өргөн барихад НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат болон хурал дахь 3 намын бүлгийн дарга нар байлцлаа.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?