Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хагас коксжсон түлш буюу БНХАУ-ын утаанаасаа салсан туршлага

2023/11/07
Хагас коксжсон түлш буюу БНХАУ-ын утаанаасаа салсан туршлага
Share on FacebookShare on Twitter

БНХАУ-ын аж үйлдвэр хөгжлөө дагаад утааны асуудалд нэрвэгдэж, “савласан агаар” худалдан авах хэмжээнд хүрч байсан нь саяхан билээ. Тэр ч бүү хэл, олон улсын хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулахын тулд үйлдвэрүүдээ 14 хоног хааж, БНХАУ-ын дарга Си Зиньпин “Би өглөө сэрээд хамгийн түрүүнд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэргүүн нүүрэндээ онцолж байсан удаатай. Тэгвэл энэхүү мэдэгдлийг хийсэн 2014 оноос хойш албан ёсоор агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг яаралтай эхлүүлж, ердөө есхөн жилийн дотор үр дүнг нь үзжээ.

Тухайлбал, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хаахаас эхлүүлээд агаарын бохирдлын эсрэг ажиллах цагдаагийн тусгай эргүүлийг гаргах, шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах, насжилт өндөртэй машиныг замын хөдөлгөөнөөс хасах зэргээр олон арга хэмжээ авч чадсанаар утаанаас салжээ. Ингэснээр хамгийн их утаатай 10 улсын тооноос БНХАУ албан ёсоор хасагдсан байна. Тэд ердөө оновчтой менежмент, технологийн шийдлийг хослуулж, утаанаас салж чадсан нь энэ. Өөрөөр хэлбэл, технологийн шийдэл ашиглах буюу дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхагийг  Шаньси мужийн Шиань хотод  барьсан байдаг. Тус цамхаг нь 100 метр өндөр “агаар цэвэршүүлэгч цамхаг” гэсэн үг.

Ингэснээр утаа 15 хувиар багассан гэх тоон мэдээлэл байгаа юм. Харин дараа нь агаар бохирдолд маш их хувь нэмэр үзүүлдэг 500 гаруй авто машины төрлийг ашиглах болох үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан нь оновчтой шийдэлд тооцогддог байна. Энэ мэтчилэн эрх баригчдын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулаад зогсохгүй, дэлхийд агаарын чанараар тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Туршлага 1: Хагас коксыг түүхий нүүрснээс гарган авах бөгөөд үйлдвэрийн аргаар өндөр темпертурт шатааж авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Тиймээс БНХАУ түүхий нүүрсийг хагас коксжуулж, энгийн хэрэглээнд нэвтрүүлж чаджээ. БНХАУ-ын Шань Ин мужид байрлах Сентай Нью шахмал түлшний үйлдвэр нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. Тус үйлдвэр нь хагас коксын шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд жилд 600 мянган тонныг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлдэг аж. Тус үйлдвэрийн ажил өдийд зогссон байдаг бөгөөд иргэдийн захиалгын дагуу нийлүүлэлтээ хийдэг. Тиймээс үйлдвэрийн ажил аравдугаар сараас эхэлдэг байна. Харин коксжсон түлш  үйлдвэрлэхийн тулд шороо, барьцалдуулагч, хагас коксыг нийлүүлж, гурван төрлийн орцоор шахмал түлш үйлдвэрлэдэг аж.  Коксжсон түлшнээс утаа гардаггүй бөгөөд угаартах тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй байна. Түүнээс гадна илчлэг өндөртэй тул дулаанаа удаан хадгалах, үнс бага гардаг ажээ. Нөгөөтэйгүүр, коксжсон шахмал түлшийг тусгай зориулалтын асаагчаар асаах бөгөөд тус үйлдвэр  аргалаар зориулалтын асаагчийг үйлдвэрлэжээ. Мөн хийн газаар асааж болох аж.

Туршлага 2: Шэнмү энержи девелопмент үйлдвэр нь цогцолбор юм. Учир нь дэргэдээ химийн болон коксжсон түлшний цогцолбор үйлдвэр билээ. Тус үйлдвэр нь 14 жилийн туршлагатай бөгөөд коксоор хийсэн түлш утаагүй, илчлэг өндөр, асахад хялбар, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх тайлбарыг өгч байв. Тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксжсон түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Туршлага 3: Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын үйлдвэр нь 1999 онд байгуулагдсан бөгөөд нүүрс, коксжсон шахмал түлш, хими, цахилгаан станц зэргээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус үйлдвэр нь техник, технологиороо БНХАУ-д нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг аж. Түүхий нүүрс угаах үйлдвэр нь 900 мянган тонны хүчин чадалтай. Энэхүү үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, коксжсон шахмал түлш, шорлогны түлш, давирхай  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг байна. Гадны улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг гэж байлаа. Савлагааны хувьд манайх шиг 25 кг уутанд коксжсон шахмал түлшээ хийдэг аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь коксжсон болон шорлогны түлш байдаг байна. Утаа гарахгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас ийнхүү эрэлт хэрэгцээ их байдаг ажээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?