Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гадаадын иргэд e-mongolia-аар үйлчлүүлж эхэллээ

2023/11/05
Гадаадын иргэд e-mongolia-аар үйлчлүүлж эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Төрийн үйлчилгээний E-Mongolia-д Foreign цонхыг нээж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар шаардагдах үйлчилгээ авах боломжтой болголоо.

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж буй гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар үйлчлүүлнэ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийджээ.

ЦХХХЯ, ГИХГ, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүдийг боловсруулж байна.

Гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгох бөгөөд гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авахыг ЦХХХЯ мэдээллээ.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?