Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Д.Өлзийбат: Хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой

2023/11/07
Д.Өлзийбат: Хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой
Share on FacebookShare on Twitter

-Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээрээ иргэд угаартаж байна гэсэн өрөөсгөл ойлголт. Тийм учраас манай компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг явуулж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх , зааварчилгааг өгч буй. Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын 220 мянган айлыг бүгдийг нь хамарч, хянаж чадахгүй ч угаарын хийн мэдрэгч байрлуулсан айлуудыг тогтмол хянадаг.

Тэгэхээр ямар үр дүн гарах вэ гэхээр бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?