Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв

2021/11/30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв
Share on FacebookShare on Twitter

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 10 мянган айлын “Залуус”, 5 мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1008 айл” зэрэг 20 мянга гаруй айлын орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулна.

Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг БХБЯ-наас 10 хувь болгон нэмэх чиглэл барьж байгааг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдааны үеэр тэмдэглэв.

Төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 гэр бүл амьдарч байгааг НОСК-иас танилцуулав. Энэ нь одоогоор мөрдөж буй 5 хувийн квотыг хангаж буй үзүүлэлт. Үүнээс гадна орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байгаа аж.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хувийн сууц барьж, ипотекийн 6 хувийн зээл авах боломжийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн тухай ч мэдээлжээ. Зөвлөлийн дарга дээрх ажлуудыг идэвхжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Үүний дараа БХБЯ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл” хуралдан, 12 дугаар сарын 3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж буй ажлын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилгын хүртээмж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх тэмдэг тэмдэглэгээг байршуулах талаар ярилцлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд барьж буй барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт нэвтрүүлэхэд ахиц гарч, нийслэлийн 75 дугаар дунд сургуулийн барилга норм стандартыг хангасныг дурдав. Харин стандарт нормыг хангахгүй байгаа зөрчлийг арилгах, одоо мөрдөж буй стандартыг нарийн баримтлан, 2022 оны ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?