Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ олон улсын төлбөрийн нэгдсэн сүлжээ нэвтрүүлэхэд анхаарна

2023/11/13
“E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ олон улсын төлбөрийн нэгдсэн сүлжээ нэвтрүүлэхэд анхаарна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.
Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем,  мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын  329 нь хувийн хэвшлийнх.  Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх,  эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.  Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэв. Монгол Улсын нэгдсэн вебтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д  ашиглах зэрэг санал дэвшүүллээ.
“E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй,  тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.

Уулзалтад оролцогчид мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай, ажлын ачаалал, цалин хөлс зэргээс шалтгаалан ажлаас гарах нь их, ажлын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох,  хэрэглээнд нэвтрүүлэх,  Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах,  системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх салбар дундын уялдааг хангах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт  асуудалд анхаарч  өгөхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал гэдгийг тэмдэглээд инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулах санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Засгийн газар бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжихээ гэдгээ илэрхийлэв.  Уулзалтаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Манай улс  2020 оны аравдугаар сарын 02-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?