Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бага ангийн сурах бичиг дижитал хэлбэрт шилжинэ

2023/12/26
Бага ангийн сурах бичиг дижитал хэлбэрт шилжинэ
Share on FacebookShare on Twitter

Эцэг, эхчүүдийн зүгээс сурагчдын ном, хичээлийн хэрэгслийн даац их, хүнд цүнх үүрдэг гэх шүүмжлэл гардаг. Тэгвэл ирэх оноос эхлэн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болох аж. Учир нь, ирэх оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх бөгөөд уг ажил 80 орчим хувьтай байна.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Польшийн “Learnetic” компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм. Харин сурах бичгийг ашиглахад дата шаардахгүй. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ” гэв.

Танд санал болгож буй

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчиллээ
Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчиллээ

2026/07/28
Орон нутгийн оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй гэв
Боловсрол

Орон нутгийн оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй гэв

2026/07/27
“Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлэг зохион байгууллаа
Боловсрол

“Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026/05/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?