Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэх механизм бүрдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

2024/04/01
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэх механизм бүрдүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийн нээлтийн ёслол ЭМЯ-ны хурлын танхимд өнөөдөр боллоо.

Европын холбооны санхүүжилтээр “Тэгш Нийгэм Холбоо” ТББ, Италийн “АИФО” ТББ, Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор тус төслийг 24 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүн, үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 байгууллага хамрагдаж, хүний эрхтэй холбоотой  бодлого, хууль тогтоомжид нөлөө үзүүлэх чадвартай болох сургалтад хамрагдах бөгөөд Хүний эрхийн үндэсний үндэсний комисс, тус комиссын аймгууд дахь референтүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийн кейсүүдийг илрүүлж, шийдвэрлэх, арга хэмжээ авч ажиллах аж.

Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан байгууллага, хүмүүс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулан ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар мэдээлэл цуглуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлээр дамжуулж УИХ-д мэдээлэл хүргэх юм байна.

Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, Оюуны дархлаа төв ТББ хамтран оролцож байна.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?