Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа

2024/04/23
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.

Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

    Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш (2024.04.24) Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

    Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд  Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.  Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Танд санал болгож буй

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ

2026/02/24
Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна
Улс төр

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна

2026/02/24
Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?