Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Н.Алтанхуяг: Хуулийг хулгай болгож байгааг Д.Зүмбэрэллхамын томилгооноос харлаа

2021/12/02
Н.Алтанхуяг: Хуулийг хулгай болгож байгааг Д.Зүмбэрэллхамын томилгооноос харлаа
Share on FacebookShare on Twitter

УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэхэд  таван нэр дэвшигчийн нэг нь бүдэрсэн.  Тодруулбал, ШЕЗ-ийн  шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг  дэмжсэн бол Д.Эрдэнэчимэгийг томилохыг дэмжээгүй юм.  Тиймээс  дэмжигдээгүй гишүүний оронд Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ. Өчигдөр УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хурлаар Д.Зүмбэрэллхамыг дэмжиж өнөөдөр  УИХ-ын чуулганаар “ ногоон гэрэл”-ээр дэмжигдэв.  Гэтэл Д.Зүмбэрэллхам нь томилгооны журманд нийцээгүй аж. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох журманд өмнө нь энэ байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг томилно гэж заасан атал Д.Зүмбэрэллхам нь ШЕЗ-д ажиллаж байжээ.

Энэ томилгоог эсэргүүцэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр , “ Шүүхийн шинэчлэлийг ингэж хулгай болгохоо, Ардын намынхын боль. Өндөр оноо авч орж ирсэн Д.Эрдэнэчимэг гэх эмэгтэйг та нар зориуд унагаж оронд нь өөрийн хүнээ оруулж ирж байгаа юм байна. Д.Зүмбэрэллхам томилгоонд нийцэхгүй байхад, хүчээр зүтгүүлж хуулийг хулгай болгож байгааг дэмжихгүй байна”  гэв. Хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы танхимд микрофонгүйгээр ихэд бухимдан тайлбар хийв.

Шүүхийн шинэчлэл гэж манлайлж явсан  Б.Энхбаяр гишүүн хүртэл энэ томилгоог эсэргүүцэж өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. Тэбээр, “Урьд нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг томилно гэж УИХ журмаа гаргасан. Энэ журмын дагуу олон хүн нэрээ дэвшүүлээгүй. Гэтэл Д.Зүмбэрэллхамыг болохоор болно гэж УИХ хоёр нүүр гаргаж байгаа юм уу . Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим УИХ-д хамаагүй юм уу эсвэл” гэжээ.

УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн  гишүүнийг томилно гэх хуультай ч сонгон шалгаруулалт шударга бус байгаа нь Д.Зүмбэрэллхамын томилгоогоор тод харагдлаа. Өндөр оноо авч,  сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг зориуд унагаж хэсэг бүлэг гишүүд Д.Зүмбэрэллхамыг оруулж буй нь сонгон шалгаруулалт бол нэр төдий халхавч гэдэг нь илчлэгдэв.  Шүүх засаглалд нөлөөтэй Шүүхийн Ерөнхий зөвлөлд өөрсдийн хүнээ зүтгүүлдэг,  “ лобби”-оор томилгоо хийдэг байдлыг УИХ хэзээ халах вэ ? Шүүхийн шинэчлэл ингэж явсаар ухралт болох вий МАН-ынхаан.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?