Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Н.Учрал: “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслийг урагшлуулна

2025/02/03
Н.Учрал: “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслийг урагшлуулна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.

“Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин компанийн үйл ажиллагааг танилцуулав.

“Шивээ-Овоо” ХК нь дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг хангаж, “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувийг нийлүүлдэг.

Нүүрсний орд нь нийт 29,500 га талбайг хамардаг бөгөөд 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Улсын төсөвт 2023 онд 15,1 тэрбум, 2024 онд 17,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд 22,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ТЭХГ-ийн дарга С.Ашидмөнх “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох 300 MBT-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн явцыг танилцуулав. Тэрбээр “Төслийн судалгааг 2005 оноос эхлүүлж байсан. Анхны судалгаагаар 200 MBT-ын хүчин чадалтай станц барина гэж төлөвлөсөн ч өнөөдөр 300MBT-аас дээш хүчин чадалтайгаар барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар газрын (100 га) асуудлыг бүрэн шийдсэн” гэв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох, бүс нутгийн аж үйлдвэрийн паркуудыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай цахилгаан станц барих шаардлагатай. Энэ ажил 20 жил гацсан. ТЭЗҮ-ийг цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэн боловсруулах хэрэгцээ бий болсон. Засгийн газар том төслүүдээ урагшлуулахад онцгой анхаарч ажиллаж буй. Энэ хүрээнд “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих шинэ станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүч хосолсон, дэвшилтэт технологиор байгуулахад анхаарч, төслийг урагшлуулна. Түүнчлэн тус компанийн олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж, уурхайн тоног төхөөрөмжийн хоцрогдлыг арилгах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч, засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулна.

“Шивээ-Овоо” ХК нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани болохыг зорьж ажиллаж байна гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

 

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?