Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

2025/02/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.  Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Танд санал болгож буй

Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

2026/01/29
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улс төр

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?