Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламж зэрэг тохижилтыг хийнэ

2025/04/07
Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламж зэрэг тохижилтыг хийнэ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан судалжээ. Энэ хүрээнд 2021 онд “Сэлбэ сэргэлт” төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулсан. Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулалт хийх юм.

“Сэлбэ сэргэлт” төсөл нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг агуулсан иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн өндөр эрсдэлтэй хэсэгт баригдаж буй 1.4 километр үргэлжлэх түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажил хийнэ.

2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан. Харин барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил ирэх 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараагаар тохижилт, ногоон байгууламж хийнэ.Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уг төсөл нь Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөл, Инженерүүдийн зөвлөл, Архитекторуудын эвлэл зэрэг олон байгууллагаар батлагдаж, магадлалаар орсон төсөл. Далан байгууламжийн ажил дуусаж тохижилт хийсний дараа энэхүү далан өндөр харагдахгүй. Иргэдийн хүсэж буй тохижилтын ажлыг хийж эхлээгүй байгаа учраас далан нь өндөр харагдаж байгаа юм” гэв.

Өнгөрсөн 2023 оны долдугаар сарын үерээр Сэлбэ голын усны түвшин хэмжилтээр секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай учраас энэхүү түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж байгааг албаныхан онцоллоо.

Танд санал болгож буй

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийгэм

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

2025/11/04
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
Нийгэм

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Нийгэм

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?