Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Налайх дүүргийг сайжруулсан шахмал түлшний бүсэд шилжүүлнэ

2021/12/08
Налайх дүүргийг сайжруулсан шахмал түлшний бүсэд шилжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалж, дүнг танилцуулахыг даалгав.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмэхтэй холбогдуулан 2022 онд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо.

2021 оны 11 дүгээр сарын байдлаар, нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байна.

Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох байгальд ээлтэй технологиор шийдэж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, сайжруулсан түлш хэрэглэж, техникийн шийдлийг өөрчилснөөр 120 мянган тн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?