Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ.

“Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхдөдөө баярлалаа.
100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг нэгэн зуунаас шинэ зуунд намын мянга мянган гишүүд дэмжигчдийн хамтын ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт дурсамж юм.

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нарт талархал илэрхийлье.

Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө зориг” уриан дор хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Лувсаннямын Гантөмөр, ХҮН нам, намын дарга Тогмидын Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дараагийн Ерөнхий сайдын үйл хэрэг, өрнүүн их замд нь амжилт хүсье.

Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ баярлалаа. Ил тод, нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн, ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуучууддаа талархаж байна. Надад итгэж, үзэл санаа нэгдэж, хамт байгаа гишүүддээ баярлалаа.

Ордонд өнөөдөр хүч мөхөсдөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ ээ.

Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй.

Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй.

Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?