Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ж.Гантулга: Ерөнхий боловсролын бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгох бодлого баримталж байна

2022/01/05
Ж.Гантулга: Ерөнхий боловсролын бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгох бодлого баримталж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Боловсролын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Коронавируст цар тахлаас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор өсвөр насны суралцагчдад сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэж ганцаардах, бухимдах зэрэг сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаж байна. Иймд суралцагчдад чиглэсэн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага бидний өмнө тулгарч, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчтэй болгох бодлогыг баримтлан ажиллаж байна” хэмээн онцолжээ.

Тус сургалтаар

  • Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Зоригтбаатар, сэтгэл зүйч О.Оюунбилэг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэгч, донтогч нарын сэтгэл зүй” сэдвээр мэдээлэл өгсөн бол,
  • “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмаа “Сэтгэл зүйчийн үйл ажиллагааны хэрэгжилт, одоогийн байдал”, “Сэтгэл зүйч өөрийн сэтгэл зүйд хэрхэн анхаарах, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах” талаар аргазүйн зөвлөгөө өгч илтгэл сонордуулсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?