Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улс Хятадад дахин том бэлэг барив

2022/01/05
Монгол Улс Хятадад дахин том бэлэг барив
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Бээжингийн өвлийн олимп-2022”-т  оролцох талаар ярьсныг БНХАУ-ын Үндэсний радио телевиз болон “China news”, “Фөн Хуан”, “Хятадын залуучуудын цахим хуудас” зэрэг хэвлэлээр онцолж байна.  Тухайлбал 163.com мэдээллийн сайтад гарсан нийтлэлчийн орчуулгыг хүргэе.

 

Бээжингийн өвлийн олимп ойртож байгаа энэ үед АНУ тэргүүтэй цөөн тооны улс орон өөрийн туйлширсан үзлээрээ Хятадад дарамт үзүүлэх оролдлого хийж байна. АНУ тэргүүтэй 4 улс орон хүний эрхийн асуудлын улмаас өвлийн олимпд албан ёсны төлөөлөгчөө явуулахгүй хэмээн мэдэгдэж, Хятад улсын нэр хүндийг гутаах төрөл бүрийн оролдлого хийсээр байна. Гэвч энэ эгзэгтэй мөчид Монгол Улсаас Хятадад өгсөн “том бэлэг” олны анхааралыг татаж байна.

АНУ тэргүүтэй 4 улс орон Бээжингийн өвлийн олимпийн сэдвээр шуугиан тарьж, албан ёсны төлөөлөгчөө оролцуулахгүй гэж мэдэгдэж, үүнд Хятад улс удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Эдгээр улсууд Хятадаас урилга аваагүй бөгөөд цаашид урилга явуулах болдолгүй байна. Эдгээр улсууд олимпын наадмыг ноцтой зөрчсөн үйлдэл хийж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд саяхан тодорхой мэдэгдэл хийж, Хятадад “том бэлэг” илгээжээ.

Гадаад эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлэхдээ, хүн төрөлхтний томоохон үйл явдал болох олимпын наадам улс төрийн хүчин зүйлийн нөлөөнд автах ёсгүй бөгөөд мөн улс төрөөс ангид байх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийг хийснийхээ дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж, Монгол Улс Бээжингийн өвлийн олимпийг тууштай дэмжиж байгааг илэрхийлэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2021 оны 12 дугаар сарын 31- нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, харилцан чухал, найрсаг хөршүүд юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа улам бүр хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрамдал тасралтгүй гүнзгийрч, цар тахлын эсрэг хамтын ажилллагаа бодит үр өгөөжөө өгч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь гадаад улс орны удирдагчдын зүгээс БНХАУ-д хүрэлцэн ирж, Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны эрхэмүүдийн нэг бөгөөд бид үүнийг халуун дотноор хүлээн авч байна. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп амжилттай болж, бүх улс орнуудын ард түмний найрамдлыг нэмэгдүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Танд санал болгож буй

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30
ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Улс төр

ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?