Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа

2025/11/13
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
Share on FacebookShare on Twitter

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн 24 нэр дэвшигч тус бүртэй ярилцлагыг хийлээ.

Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм.

Ташрамд дурдахад ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн,  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, “Шихихутуг” их сургуулийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга Б.Нармандах нар ажиллаж байгаа юм.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?