Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант – Шинэ-Идэр – Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна

2026/01/06
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант – Шинэ-Идэр – Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр – Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа.

Г.Занданшатар: Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ.

Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв.

Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.

Танд санал болгож буй

Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

2026/01/29
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улс төр

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?