Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт /2026.05.06/ хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа.

Ерөнхий сайд Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Эхний нэг сарын хугацаанд шийдвэрлэсэн зарим ажлаасаа эхлээд мэдээлэв.

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авдаг боллоо.

Битүүмжлэгдсэн байсан 12,153 татвар төлөгчийн дансыг нээв. 1936 татвар төлөгч 62.6 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ.

Үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, “E-business” системд мэдэгдээд шууд эхэлдэг болсон.

2026 онд бүх салбарт 9,376 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс эрүүл мэнд, байгаль орчноос бусад чиглэлийн 7,029 хяналт шалгалтыг цуцаллаа.

Засгийн газрын үйл ажиллагаанд E-cabinet дашбоард нэвтрүүлэв. Төрийн албан хаагчдын цагийг хэмнэж, олон төрлийн тайлан цааснаас чөлөөлөв.

Төр өөрөө код бичихгүй, программ хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө. Засгийн газар цаашид ч мөн ийм чөлөөлөлтийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Засгийн газар эрчим хүчний салбарыг хуримтлагдсан өрөөс үе шаттай чөлөөлж, 2029 оноос төсвийн татаасгүй ажиллахад анхаарч байна. Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа.

Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар товч танилцуулав.

Авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно. Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана.  Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ. Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулжээ.

Төв банкны тухай хууль, банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлыг сайжруулж, гадаадын банк үүд хаалгаа нээх боломж бүрдэнэ.

Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ” танилцуулгаараа өглөө.

Ерөнхий сайдын танилцуулган дараа Засгийн газрын гишүүд зочдын асуултад хариулж, санал солилцлоо.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?