Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Австрид насанд хүрсэн бүх хүн вакцинд заавал хамрагдах журам хэрэгжинэ

2022/01/17
Австрид насанд хүрсэн бүх хүн вакцинд заавал хамрагдах журам хэрэгжинэ
Share on FacebookShare on Twitter

Австри улс насанд хүрсэн бүх хүн амаа коронавирусний вакцинд заавал хамрагдах шийдвэр гаргасан Европын анхны орон болох гэж байна. Энэ оны хоёрдугаар сараас 18-аас дээш насны бүх иргэн коронавирусний вакцин заавал хийлгэнэ гэж тус улсын Канцлер Карл Нехаммер мэдэгджээ.

Ийм журам нэвтрүүлэх шийдвэрийг Австрийн парламент ирэх пүрэв гарагт батлах төлөвтэй байна.

Өмнө нь ковидоос сэргийлэх вакцинжуулалтад 14 ба түүнээс дээш насны бүх австричуудыг заавал хамруулахаар төлөвлөж байсан бол одоо энэ журмыг зөвхөн насанд хүрэгчдийн дунд хэрэглэхүүлэхээр шийджээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд болон вакцины эсрэг заалттай хүмүүст хамаарахгүй байна.

Нехаммер ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүст их хэмжээний торгууль ногдуулна гэжээ. Торгуулийн хэмжээ нь 600-3 600 евро байх аж.

Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, Австрийн хүн амын 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ нь хөрш орнуудтай нь харьцуулахад бага зэрэг бага үзүүлэлт юм. Бямба гарагт тус улсын нийслэл Вена хотод вакцинд заавал хамрагдах журмыг эсэргүүцсэн жагсаал болж, 27 мянга орчим хүн оролцжээ.

Танд санал болгож буй

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
Эрүүл мэнд

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

2025/09/10
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Эрүүл мэнд

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2025/07/25
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?