Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” олон улсын симпозиумыг /2025.05.26/ зохион байгууллаа.
Манай улсын 10 мянган хүнд ногдох сувилагчийн тоо улсын дунджаар 44,3 хувь байгаа бол аймгийн дундаж 38,3 хувь байна. Сувилахуйн боловсролын чиглэлээр 17 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулдаг.
Сувилахуйн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Архангай аймаг дах сувилахуйн сургалт судалгааны цогцолбор, АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт судалгааны төвийг байгуулсан.
Сувилагч мэргэжилтнийг дипломоос доктор хүртэлх түвшинд бэлтгэж, сувилахуйн боловсролын хөтөлбөрүүдийг олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн. Энэ нь иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргахад түлхэц болно гэж үзэж байна.
Мөн сувилахуйн сургалтын чанар болон төгсөгчдийн хувьд ялгаатай байдалд анхаарах цаг болсон. Судалгаагаар ажлын талбар дахь сувилагчийн ялгаатай чадварууд өсжээ.
Үүнд:
- Сургалтын стандартын хэрэгжилт нь жигд бус
- Эмнэлзүйн дадлагын чанар хангалтгүй
- Сургууль хоорондын хамтын ажиллагаа сул
- Чадамжид суурилсан үнэлгээний нэгдсэн тогтолцоо бүрэн төлөвшөөгүйтэй холбоотой.
Олон улсын түвшинд 1000 хүн амд дунджаар 8-10 сувилагч ногдож байхад манай улсад энэ үзүүлэлт 5 орчим байна. Хүний нөөцийн бодлого, сургалтын чанар, ажлын орчныг цогцоор нь шийдэхийн тулд уялдаатай тогтолцоог хөгжүүлж, сурч байхдаа практик ур чадвар эзэмших, сургууль хоорондын хамтын ажиллагааг зөв уялдаатай хөгжүүлэхэд анхаарах болно.



