Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа

2026/06/03
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа
Share on FacebookShare on Twitter

ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 3 /TASS/. “Эль-Ниньо” хэмээх үзэгдэл намрын сүүл хүртэл үргэлжлэх магадлал өндөр байгаагийн улмаас дэлхий даяар ган гачиг, ширүүн бороо, хэт халалт болон цаг агаарын бусад эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас  (ДЦУБ) анхаарууллаа.

“Эль-Ниньо үзэгдэл болох магадлал улам нэмэгдэж байгаа бөгөөд ирэх саруудад дэлхийн агаарын температур, хур тунадасны төлөвт нөлөөлж, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэх төлөвтэй байна” гэж ДЦУБ-ын шинэ тайланд дурдсан байна.

ДЦУБ-ын тооцоолсноор, 6-8 дугаар сарын хооронд “Эль-Ниньо” үзэгдэл болох магадлал 80 хувьтай байгаа бол 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал нь 90 хувиас давжээ.

“Ган гачиг, аадар борооны давтамжийг эрс нэмэгдүүлж, эх газарт төдийгүй далай тэнгист хэт халалт үүсгэх эрсдэлтэй байгаа хүчтэй “Эль-Ниньо” үзэгдэлд бид бэлэх байх ёстой” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло мэдэгджээ. Тэрбээр мөн 2023-2024 онд ажиглагдсан өмнөх “Эль-Ниньо” үзэгдэл “цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй таван үзэгдлийн тоонд орж”, 2024 онд дэлхийн агаарын температур дээд цэгтээ хүрч халахад нөлөөлсөн гэдгийг дурдсан байна.

Дэлхийн уур амьсгал, цаг агаар нь “Эль-Ниньо”, “Ла-Нинья” гэсэн уур амьсгалын хоёр том үзэгдлээс ихээхэн хамаардаг. Эль-Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн гадаргын усны температурыг огцом нэмэгдүүлдэг бол Ла-Нинья нь эсрэгээрээ бууруулдаг аж.

“Эль-Ниньо”, “Ла-Нинья” нь хэдэн жил тутамд сэлгэн тохиодог учир далайн урсгал болон агаар мандлын салхины эргэлт өөрчлөгдөхөд ихээхэн нөлөөлдөг. Үүний улмаас дэлхийн зарим бүс нутагт ган гачиг болдог бол зарим хэсэгт нь ширүүн бороо ордог байна.

Танд санал болгож буй

Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Дэлхий

Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна

2026/04/22
Японд цунамигийн сэрэмжлүүлгийн түвшинг буурууллаа
Дэлхий

Японд цунамигийн сэрэмжлүүлгийн түвшинг буурууллаа

2026/04/21
Саудын Арабад цас оржээ
Дэлхий

Саудын Арабад цас оржээ

2025/12/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?