ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн болон бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буй газруудаар дамжуулан говь хээрийн экосистемийг хамгаалах чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа, оролцоог бэхжүүлэх зорилготой аргам хэмжээ СОР17 хурлын Цэнхэр бүсийн МЕТ-07 танхимд болно.
Тухайлбал, Монголын говь хээрийн бүсийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буй үйл явцын жишээ дээр иргэний нийгэм, төрийн болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг танилцуулах юм.
Эдгээр газар нутаг нь дэлхийн хэмжээнд бүрэн бүтэн байдлаа хадгалсан, хамгийн томд тооцогдох хуурай бүсийн болон бэлчээрийн экосистемүүдийн нэг бөгөөд биологийн олон янз байдал, экологийн өвөрмөц үйл явцаараа онцгой ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд нэр дэвшиж буй Монголын их говь цөлийн бүс нутаг болон дорнын тал хээрийн экосистемийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Дэлхийн өвд бүртгэгдэх уг хоёр нутаг бол хүний гар хүрээгүй, хамгийн уудам орон зай бөгөөд байгалийн анхдагч төрхөө хадгалсан ховор нандин экосистемийг агуулж байдаг.



