Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/06/10
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.10/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара нараас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улс төрийн албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албаны болон албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх явдал түгээмэл байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх, зарим тохиолдолд төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах явдал нэлээдгүй гарч байгаа аж.

Энэ  нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, олон нийтэд тайлагнах гэхээсээ илүүтэйгээр хувь хүний сурталчилгаа, зарим тохиолдолд улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг онцлов.

Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээхгүй байх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хуулийн төсөлд “контент” гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг, “нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг, “түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг;” гэж зарим нэр томьёоны тайлбарыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдвал төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд төрийн байгууллагын үйл ажиллагааг тайлагнах ажиллагааг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхад түлхэц болно. Түүнчлэн улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, иргэдийн шийдвэр гаргах байдалд зохисгүй байдлаар нөлөөлөх, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлана гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд санал болгож буй

ЗГ: “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ
Улс төр

ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026/06/10
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Онцлох мэдээ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026/06/10
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Улс төр

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа

2026/06/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?