Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

2026/06/15
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Share on FacebookShare on Twitter

E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарын албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож /2026.06.15/  үг хэлэв.

Засгийн газраас дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын нэг болох авлигын эсрэг чөлөөлөлтийг үр дүнд хүргэж, сайн засаглалыг бий болгоход цахимжилт чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлоод, E-Business 2.0 платформ нь танил тал харж, хэн нэгэн даргын гарын үсэг хүлээхгүй бизнесээ шууд эхлүүлэх шийдэл. Энэхүү шинэчлэл нь хөгжлийн олон чөдөр тушааг арилгана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв.

E-Business 2.0 нь компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан платформ бөгөөд бизнесээ эхлүүлэх алхмыг илүү хялбар болгожээ. Үүнд:

Бизнесээ эхлүүлэх: Бизнесийн нэрээ хуулийн хүрээнд байна уу гэдгийг AI ашиглан шалгаад хүсэлтээ илгээх, компаниа УБЕГ-т бүртгүүлэх, тамга захиалах, компанийн орлогын данс нээх хүсэлтийг 30 минутад цахимаар илгээх боломжтой. Өдөрт 70 орчим бизнесийн үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд 30 минутад бизнесээ эхлүүлэх шийдэл болж байна.

Бизнесээ удирдах: Бизнес эрхлэгчид компанийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл, лавлагаа, татвар, үйлчилгээний мэдээллийг хайх, нягтлах  зэрэг саад бэрхшээл байсан.  E-Business 2.0 нь бизнес эрхлэгч компанийн хэрэгцээт мэдээллээ илүү ойлгомжтой, E-mongolia-тай адил гар утаснаасаа харах боломжтой болж байна. Мөн итгэмжлэлээр нэвтэрнэ.

Төрийн байгууллагын мэдээ, макро эдийн засгийн үзүүлэлт болон өөрийн компанид хамаатай мэдэгдлүүдийг гар утаснаасаа хүлээн авах боломжтой.

Бизнесээ хөгжүүлэх: Нийт 381 төрлийн зөвшөөрөл байгаагаас 321-ийг нь цахимаар авах, 146 бизнесийг мэдэгдээд эхлэх боломжтой. ААН хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг  нийт 1286 үйлчилгээг авах боломжтой.

Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэл нь E-Business 2.0 платформ нэвтэрснээр 100 хувь хэрэгжиж дууслаа. 5779 байгууллагын 18520 төрлийн үйлчилгээний 80 орчим хувь нь цахимжсан байсан. Үүнийг чанаржуулж, 100 хувьд хүргэж, 1286 төрлийн үйлчилгээг тус платформд нэвтрүүллээ.

Танд санал болгож буй

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Улс төр

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026/06/12
Монгол, Хятадын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
Онцлох мэдээ

Монгол, Хятадын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа

2026/06/12
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээг хийлээ
Улс төр

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээг хийлээ

2026/06/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?