Монгол Улсын Хөгжлийн банк 2026 оны 6 дугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 2018 оноос хойш анх удаа нээлттэй хэлбэрээр 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие дааж амжилттай арилжаалсан билээ. Банкны зүгээс 250 сая ам.долларын нэмэлт бонд амжилттай арилжаалснаар тус бондын нийт хэмжээ 750 сая ам.долларт хүрлээ.
Улмаар энэхүү бонд нь 2012 оноос хойш олон улсын зах зээлд Монгол Улсаас гаргасан хамгийн том хэлцэл төдийгүй 2026 оны байдлаар Азийн “frontier” зах зээлд гарсан хамгийн өндөр дүнтэй бондын арилжаа боллоо. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд дахин нэг чухал алхам болохын зэрэгцээ манай улсын санхүүгийн салбарын өрсөлдөх чадвар сайжирч, олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улс болон Хөгжлийн банканд итгэх итгэл улам бэхжиж буйг харууллаа.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 350 сая орчим ам.долларыг 2025 онд гаргасан бондыг дахин санхүүжүүлэхэд зарцуулснаар Банк санхүүжилтийн өртгөө бууруулж, бондын хугацааг уртасгалаа. Үүний үр дүнд банкны эх үүсвэрийн бүтэц улам оновчтой болж, хөрвөх чадвар болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал сайжирч, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
БОНДЫН ҮНДСЭН НӨХЦӨЛ

Нэмэлт бондыг байршуулахад анхдагч зах зээлээс 60 гаруй хөрөнгө оруулагчаас нийт 555 сая ам.долларын захиалга ирж, санал болгосон хэмжээнээс даруй 2.2 дахин давсан эрэлттэй байсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг дахин бататгав.
Хэлцэлд дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкнууд болох HSBC, ING, JP Morgan андеррайтераар ажиллав.



