Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

2026/10/15
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан өнөөдөр (2026.10.15) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрийн амьдралд тулгарч буй бэрхшээл, шийдвэр хүлээж буй асуудал, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирсэн байв.

Өнөөдрийн уулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, нийгмийн хамгаалал, орон сууцны хүртээмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг нийгмийн олон талт асуудлыг хөндөн ярилцлаа. Тэд ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хамтран хөгжих, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн Ахмадын хөгжлийн төвийг сум, дүүрэг бүрд байгуулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

photo_2026-10-15_16-15-11 (2).jpg

Орон сууцны асуудал ч мөн уулзалтын гол сэдвийн нэг байв. Түрээслээд өмчлөх орон сууцны нэг ам метр талбайн үнэ өндөр байгаа нь ахмад настнууд болон бага орлоготой иргэдэд хүндрэлтэй байгааг хэлсэн. Түүнчлэн дахин төлөвлөлтийн төслөөс шалтгаалан олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах, сонгон шалгаруулалтыг илүү ил тод, хариуцлагатай, хяналттай зохион байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв.

Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой санал, хүсэлт ч цөөнгүй хөндөгдлөө. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар иргэд санал, хүсэлтээ хэлсэн юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эмчилгээг тусгай аргачлал, сэтгэл зүйн бэлтгэл болон шаардлагатай тохиолдолд тайвшруулах, нойрсуулах эмчилгээний дор мэргэжлийн баг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах нь олон гэр бүлийн ачааллыг бууруулна гэлээ.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд оюуны бэрхшээлтэй хүүхдийн IQ-г оношилж, тодорхойлох боломжтой болговол иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү ойртуулах чухал шийдэл болохыг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан иргэдийн гаргасан санал бүрийг анхааралтай сонсож, зарим асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа. Тэрбээр, Эрүүл мэндийн ажилтны тухай болон Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн өөрийн ажиллаж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг тусгаж байгааг онцоллоо.

Тэрбээр, иргэдийн гаргасан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийн хүрээнд иргэдийн асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

photo_2026-10-15_16-15-11 (7).jpg

Иргэдийн зүгээс “Нээлттэй парламент” танхим нь иргэд төрийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчдөдөө санал хүсэлтээ шууд хүргэх, асуудлаа бодитой танилцуулах чухал талбар болж байгааг онцолж, энэхүү санаачилгыг үргэлжлүүлэхийг хүсэв. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд болон парламентын гишүүд ёс зүй, хариуцлагын зарчмыг үлгэрлэн мөрдөж ажиллахыг захилаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажилласан 12 дахь гишүүн болж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Танд санал болгож буй

Малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэх Монгол Улсын байр суурийг илэрхийллээ
Улс төр

Малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэх Монгол Улсын байр суурийг илэрхийллээ

2026/10/15
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо
Улс төр

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

2026/10/15
Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?