Өнөөдөр (2026.11.09) өглөө Монгол бахархлын өдрийг угтан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудын төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Төрийн албаны шалгалтад тэнцэж, туршилтын хугацаагаа амжилттай дуусган төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилогдсон албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ийнхүү тангараг өргөж, хууль дээдлэн, ёс зүйтэй ажиллахаа баталгаажуулж буй юм. Тус ёслолын үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн холбогдох газрын дарга нар болон төрийн захиргааны албан хаагчид оролцов.
Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрд үнэнчээр зүтгэх, хууль дээдлэх, ард түмэндээ шударга, хариуцлагатай үйлчлэхээ илэрхийлсэн албан хаагчдыг танилцуулбал:
ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Цэрэндалайн Ану-Үжин
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн газрын мэргэжилтэн Бадралын Алтангэрэл,
Ургамал хамгааллын газрын Ургамлын хөнөөлт организмын менежментийн хэлтсийн мэргэжилтэн Баатарсүрэнгийн Дүүрэнбаяр,
Ургамал хамгааллын газрын Ургамлын хөнөөлт организмын менежментийн хэлтсийн мэргэжилтэн Төрмөнхийн Дэжидмаа,
ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Цогтын Сондор,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршооны хөгжлийн газрын мэргэжилтэн Шатарын Хишигбат нар тус тус төрд тангараг өргөв.
Төрийн албан хаагчид тангараг өргөсний дараа Төрийн албаны зөвлөлийн ХХААХҮЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр төрийн албаны шинэ үеийг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд тэдний мэдлэг, ур чадвар, хариуцлага чухал ач холбогдолтой, төрийн албанд тууштай, чанд шударга ажиллахын чухлыг тэмдэглээд, төрийн албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөж, иргэдийн итгэлийг дааж ажиллахыг хүслээ. Мөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Өвчин судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хөдөө аж ахуйн ухааны доктор Төрмөнхийн Дэжидмаа Ургамал хамгааллын газарт ажиллах болж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн өнөөдрөөс төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд албан ёсоор орж буй мэргэжилтнүүдэд ажлын өндөр амжилт хүсэв.



