Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шинэ Зеландад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

2022/02/21
Шинэ Зеландад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
Share on FacebookShare on Twitter

Шинэ Зеландад коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 2000 давж, ням гарагт 2522 хүнээс халдвар илэрсэн байна.

Мөн улсын хэмжээнд зуун хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болсон ч эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн байхгүй гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Хилээ хаах зэргээр цар тахалтай тэмцэх хамгийн хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн Шинэ Зеланд нь “COVID-19”-ийн хамгийн хүнд үеэс зайлсхийж чадсан юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Жасинда Ардерн улс орноо цар тахлын шинэ үе шатанд орж байгааг мэдэгдсэн байна.

Тэрбээр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгааг цохон анхааруулаад, вакцины гурав дахь тунд хамрагдахыг ард иргэддээ уриалжээ.

“Хэрэв та нэмэлт тунд хамрагдаагүй бол тариулах хэрэгтэй байна. Хэдийгээр 1.9 сая иргэн нэмэлт тунг хийлгэсэн ч 1.2 сая хүн хамрагдаагүй байна. “Омикрон” хувилбар хурдтай тархаж байгаа тул өөрийгөө болон өөрийн таньдаг эмзэг бүлгийн хүмүүсээ хамгаалахын тулд нэмэлт тунг тариулах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Шинэ Зеландын вакцинд хамрагдах насны хүн амын 84 хувь нь вакцины хоёр тунд, гуравны хоёр орчим нь нэмэлт тунг тариулжээ. Оклендын их сургуулийн судлаач, доктор Саманта Маршын хувьд эдгээр үзүүлэлтийг вирус тархахтай зэрэгцэн өснө хэмээн үзэж байна.

Эрх баригчид халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг үл харгалзан 2020 оны гуравдугаар сараас хойш хаалттай байгаа хилээ үе шаттайгаар ойрын долоо хоногоос эхлэн нээх төлөвтэй байна. Шинэ Зеландад цар тахал дэгдсэнээс хойш халдварын 31 мянга орчим тохиолдол илэрч, 53 хүн нас баржээ.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?