Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн банк 874 тэрбумыг Засгийн газрын баталгаагүй олгосон

2022/02/23
Хөгжлийн банк 874 тэрбумыг Засгийн газрын баталгаагүй олгосон
Share on FacebookShare on Twitter

Хөгжлийн банкыг шалгах УИХ дахь ажлын хэсгээс мэдээлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр захирамж гаргаж, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Урьдчилсан дүгнэлт гаргаж байна. Цаашид шалгах ажил их байна. Шалгалтын явцад нийт 800 гаруй хуудас материал цугласан.

Нийт зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Үүнээс 31 буюу 840 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 1.6 их наяд буюу 500 сая ам.долларын бонд төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард “Самурай” бондын эргэн төлөлтийг хийнэ. Эргэн төлөлт хийхэд урьд олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруунд их хэмжээний ачаалал үүсгэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг. Үүнийг Монголбанкны гаргасан тооцооллоор 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нийт зээл 2012 оноос эхлээд олгогдсон. 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болчхоод байгаа юм. 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон. Энэ дээр голлож ажиллалаа.

Нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байна. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан. 511.8 буюу 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. Үүнд 20 аж ахуй нэгж бий.

Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн.

Зориулалтаар нь авч үзвэл:

  • 48 хувь нь боловсруулах үйлдвэрт,
  • 25 хувь нь барилга,
  • 12 хувь нь уул уурхай,
  • Цахилгаан, тээвэр, агуулахын үйлчилгээ, санхүүгийн болон даатгалын үйлчилгээ үлдсэн хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл нэг жил хүртэлх зээлийн 797.8 тэрбум төгрөг нэг жил хүртэл хугацаа хэтэрсэн байгаа. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн нь 462 тэрбум төгрөг байна. 2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, гурван жилээс хугацаа хэтэрсэн нь 1.1 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байна.

Танд санал болгож буй

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30
ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Улс төр

ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?