Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ДЭМБ “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурч байгаад санаа зовниж байна

2022/03/10
ДЭМБ “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурч байгаад санаа зовниж байна
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн олон улс оронд “COVID-19”-ийн шинжилгээний тоо эрс буурч, улмаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирус хаана, хэрхэн тархаж, хувьсан өөрчлөгдөж байгааг нь судлахад хүндрэл учруулж байгааг лхагва гарагт анхааруулжээ.

Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч, олон оронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаа ч цар тахал дуусах болоогүй байгааг, “цар тахал хаа сайгүй дуусах хүртэл хаана ч дуусахгүй” гэдгийг тодотгосон байна.

ДЭМБ лхагва гарагт “COVID-19”-өөр халдварласан эсэхээ өөрөө оношлох тухай шинэ удирдамжийг танилцуулсан бөгөөд шинжилгээний төвүүдэд хийх шинжилгээн дээр нэмэлтээр өөрийгөө оношлох шинжилгээг санал болгохыг зөвлөсөн байна. Хэрэглэгчид өөрийгөө шинжлэх найдвартай, баталгаатай оношлуур хэрэглэснээр шинжилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах боломжтой гэдгийг холбогдох мэдээлэл харуулж байгааг тэрбээр эш татжээ.

Украин дахь нөхцөл байдлын тухайд Т.Гебрейесус хэлэхдээ, ДЭМБ одоогийн байдлаар тус улсад 81 тонн тусламж үзүүлээд байгаа бөгөөд Украин даяарх эмнэлгийн байгууламжуудад тусламж үзүүлэх хоолойг байгуулж байгаа гэсэн байна. Мөн ДЭМБ үүсээд буй хямралыг энхийн замаар шийдвэрлэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст аюулгүй, саадгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг ОХУ-д үргэлжлүүлэн уриалж байгааг онцолжээ.

Танд санал болгож буй

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улс төр

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2025/04/01
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Улс төр

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2025/04/01
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний 93 дахь тохиолдол бүртгэгдлээ

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?