Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Виз гаргана”, оршин суух хугацаа сунгана гэх” залилангийн үйлдлээс сэрэмжлүүлэв

2022/03/15
“Виз гаргана”, оршин суух хугацаа сунгана гэх” залилангийн үйлдлээс сэрэмжлүүлэв
Share on FacebookShare on Twitter

Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрээр залилах үйлдэл гарч байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэв.

Тухайлбал, иргэн Т нь тус байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаад иргэнээс дөрвөн сая төгрөг авсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Тухайн иргэнийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Мөн тус байгууллагаас 2021 онд халагдсан иргэн Э нь байгууллагын нэр барьж 7.2 сая төгрөг бусдаас авахыг завдсаныг илрүүлж 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж,  гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Тус байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн мэдээллийн лавлах 1800-1882,  5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим хуудаснаас зөвлөгөө, мэдээлэл авахыг хүслээ.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?