Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

С.Энхболд: Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 хувь нь 9 хүртэлх насныхан байна

2022/03/16
С.Энхболд: Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 хувь нь 9 хүртэлх насныхан байна
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд томуу, томуу төст өвчнөөр өвдөх хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн бэлтэн байдал, тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулсан тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн өвчлөлийн байдал, тусламж үйлчилгээний хүртээмж, албаны нөөцийн байдлын талаар танилцуулга хийснийг тэмдэглээд, Засгийн газар Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч буйг мэдээллийн эхэнд тодотгов. Ялангуяа, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлд тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалт хийж ажлын явцтай танилцаж байгаагаа дуулгав. Тухайлбал, энэ сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ноднин зургаадугаар сарын 1-нд өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг биеэр шалгасан байна. Тус үүрэг даалгаврын хүрээнд, улсын хэмжээнд эх барихын тусламж үзүүлдэг төрөх эмнэлгийн орыг 100 хувь шинэчилжээ.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын шинэ барилга, ЭХЭМҮТ-ийн засвар, өртгөтгөлийн ажлын санхүүжилтийг 2022 оны төсвөт суулгасан бөгөөд ажил нь эхэлж байгааг тэмдэглэлээ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр, хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байгаа гэх мэдээлэл гараад буйг тэмдэглээд, нийслэлийн 9 дүүрэг, амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж, нэмэлт ор дэлгэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд учирлав. Ингэхдээ, ахмадын тусламж, үйлчилгээний төвийн орыг чөлөөлж хүүхдийн тусламж руу шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн гэдгээ тодотгов.

КОВИД-19 цар тахлын үед тусламж үзүүлэхээр байгуулсан амбулаториудыг томуу, томуу төст өвчлөлийн амбуларторийн хэлбэрт шилжүүлсэн байна. 

Томуу, томуу төст өвчний тандалтыг өмнө нь таван аймагт хийдэг байсан. Тэгвэл КОВИД-19 цар тахлын хугацаанд 21 аймагт молекул биологийн лаборатори байгуулснаар, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд томуугийн тандалт хийх боломж бүрдсэн байна.

2017 оноос хойш томуу, томуу төст өвчин жилийн 25 долоо хоногт үргэлжилсэн бөгөөд оргил үедээ 5-7 хоног байдаг байна. 2019-2020 онд хамгийн их өвчлөлтэй жил байсныг Эрүүл мэндийн сайд мэдээллийн үеэр тэмдэглэв. Харин 2020-2021 онд өвчлөл бага байсан нь коронавирусний тархалттай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авсантай холбоотой гэдгийг тайлбарлав.

Ноднин 11 дүгээр сараас томуугийн өвчлөл эхэлсэн бөгөөд коронавируст халдварын цар тахлын дөрөвдүгээр давалгаа үүссэнээр, томуугийн өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн байна. 0-9 насны хүүхдүүдийн өвчлөл давамгайлаг бөгөөд нийт өвчлөлийн 80 хувийг эзэлж байгааг тодотгов. 

Томуугийн дэгдэлтийн идэвхжлийн шатанд зургаан аймаг, алаг цоог дэгдэлттэй 12 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлттэй гурван аймаг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад, таван аймаг алаг цоог, хоёр аймаг аймгийн дэгдэлттэй түвшинд шилжжээ.

Жилд 120-130 мянган хүүхэд томуу, томуу төст өвнөөр өвддөг бөгөөд одоогоор дэгдэлт үргэлжилж байгаа тул энэ жилийн эцсийн тоог гаргаагүй байна.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?