Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Залуу манлайлагчдад зориулсан хөтөлбөр зарлалаа

2022/03/17
Залуу манлайлагчдад зориулсан хөтөлбөр зарлалаа
Share on FacebookShare on Twitter

Монгол дахь боловсролын тэгш бус байдлыг бууруулах хүсэл эрмэлзлэлтэй залуу манлайлагчдад зориулсан “Teach for Mongolia Fellowship” хөтөлбөр зарлалаа.

Цар тахлын уршгаар боловсролын тэгш бус байдал улам бүр даамжрах хандлагатай болоод буй. Тэгвэл Монгол Улсад анх удаа дэлхийн 61 оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Teach for All” олон улсын байгууллагын гишүүн “Teach for Mongolia” байгууллагаас энэхүү хөтөлбөрөө зарлаж буй юм.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн ЕБС-иудад 2 жил багшлах шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх олон төрлийн сургалтад хамруулан боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулахад шууд хувь нэмрээ оруулах боломжийг олгох юм. Хөтөлбөр нь салбар болон мэргэжил харгалзахгүйгээр бакалаврын зэрэгтэй шинээр төгсөгч, төгсөөд удаагүй байгаа залуучууд, мэргэжлээрээ 1-2 жил ажилласан залуу мэргэжилтнүүдэд нээлттэй ба улс эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон сайн сайхан ирээдүйг бүтээх тэмүүлэлтэй шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучуудын материалыг энэ сарын 15-наас 2022 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл WWW.TEACHFORMONGOLIA.MN хаягаар хүлээн авна.

“Teach For Mongolia” нь чанартай, хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2 жил багшлах боломжоор хангах мөн тэдэнд мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэх олон төрлийн сургалт болон менторшипд хамруулахын зэрэгцээ ирээдүйгээ төлөвлөхөд нь чиглүүлэн дэмжлэг үзүүлдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?