Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2022/03/22
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Share on FacebookShare on Twitter

Баян-Өлгий аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, казах түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайдын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Энд хуран цугласан Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа нийт казах түмэн Та бүхэндээ,

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн, Наурызын баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэвшүүлье.
Наурызын баяр бол эх байгалиа эрхэмлэн дээдлэх, ахмад настнаа эрэмбэлэн хүндэтгэх, гурван цагийн мөчлөгт амьдрах хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагыг үе дамжуулан ухамсарлуулах эсгий туургат казах түмний шашин соёл, өв уламжлал, ёс суртахуун, зан заншлын хосгүй үнэтэй цогц юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан билээ. Монгол Улсын казах түмэн шашин, үндэсний соёл, ёс уламжлалаа хадгалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, хүн төрөлхтний соёлын нандин өвийг зуунаас зуунд тээн залгамжлуулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ.

Эрхэм казах ахан дүүс ээ,

Ээлт наран наашилж, энх цаг ирж байна.
Шинэ өдөр буюу хаврын эхний өдөр хэмээх утгатай Наурызын баяр бол хахир өвлийг хатуужин давж, урин хавартай учран золгосны баяр, ирж буй шинэ цагийн бэлгэдэл билээ.
Өнгөрсөн хоёр жил зөвхөн Та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа. Өдөр шөнийг үл ялган, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цар тахлын эсрэг тэмцэн ажилласан Баян-Өлгий аймгийн нийт төрийн албан хаагчид, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдсан нийт иргэд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Манай улс вакцинжуулалтыг улс даяар шуурхай зохион байгуулсны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж чадлаа.
Миний бие Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахлын эдийн засгийг эрчимтэй сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт эрчимжүүлэх эхний томилолтоо Баян-Өлгий аймгаас эхлүүлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, суусан хотоо алхаатай хот болгох, цахим үндэстэн болж, авлига, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн зургаан багц зорилт билээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өчигдөр Баян-Өлгий аймгийн залуучууд, иргэдтэй хоёр удаагийн уулзалт хийж, Баян-Өлгий аймаг цаашид эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нэн чухал гэж үзсэн гурван төслийг сонгохоор шууд ардчиллын аргаар хамтдаа хэлэлцлээ.
Орон нутагт суурилсан, иргэдийн оролцоонд тулгуурласан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, хамгийн тогтвортой, бас хамгийн бодит үр дүнтэй байдаг билээ.
Баян-Өлгийчүүд Та бүхнийхээ саналд үндэслэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шаардагдах хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Монгол компаниас шийдвэрлэж, Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаанд оруулж, олон улсын жишигт хүргэн чөлөөт бүс байгуулахаар тогтлоо.

Баян-Өлгий аймгийг төрөлжсөн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргаж, Алтай Таван Богд чиглэлд жуулчлалын авто зам барих чиглэлийг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхээр боллоо.
Мөн орон даяар тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдаж, Атрын IV аянд манлайлан оролцохыг аймаг, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.
Наурызын баярын өдөр шийдвэрлэсэн эдгээр шийдвэрүүд Баян-Өлгий аймгийн хөгжлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Нутаг орноо хөгжлийн замд хөтлөх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

Хөх тэнгэрийг эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,
-Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,
-Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,
-Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,
-Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,
-Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,
-Өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,
-Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг,бүтээлч иргэнтэй улс болж,
Нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч улс орнуудын нэг болохын төлөө хамтдаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллацгаая.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж,
Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?