Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилсан шийдвэр хүчингүй болов

2022/03/23
ШИЙДВЭР: Хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс гурван хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргана
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр шилжүүлсэн. 2015 онд өртэй нь хувьчилна гэдэг шийдвэр гараад хувьчилсан. Өнөөдөр бараг эзэн ч байхгүй болсон байна. 2015 онд хувьчлагдсаны дараа “Бейзмэнт” компани хувьчлагдаад “Хөтөл” гэдэг нэртэй болсон. Хувьчлалын дараа нэг хүнтэй компани гэж явж байсан. Хувьчилж авсан сүүлийн гэх хүн нь нас барсан. Нас барсны дараа “Хөтөл”-ийг өв залгамжлагч нь авахаас татгалзсан. Ингээд өнөөдрийн байдлаар эзэнгүй байдалтай компани болж хувирсан. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа.

Хувьчлал явуулахад хууль зөрчсөн байна. Хувьчлалын явцад гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал аваад 2015 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хувьчлах компаниудын жагсаалтад орсон. Тэр жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гарч байна. Үүний дараа төрийн өмчийн хороо хуралдаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно. Хүчингүй болсны дараа тус компанийн цаашдын хувь заяаг төрийн өмчийн хороо авч үзнэ. Энэ компани өмнө нь 50 гаруй сая ам.долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларыг өмнө авсан зээл буюу Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл, гаднаас авсан зээлд шилжүүлээд дууссан.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ОХУ, Украинтай холбоотой асуудлаар бүх яамд мэдээлэл цуглуулж, Гадаад харилцааны яам буюу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн мэдээллийг ээлжит хуралдаан бүрээр ярьж, хэлэлцэж байна. Мэдээж эдийн засгийн хувьд хэд хэдэн сувгаар хүндрэл учирч болзошгүй асуудал байгаа. Бид ОХУ-тай гадаад худалдааны алдагдалтай явдаг. Өөрөөр хэлбэл дан импорт орж ирдэг. Манай экспорт маш бага.

Урагшаа экспорт ашигтай явдаг. Үүгээрээ төлбөрийн тэнцлээ нөхдөг. Гэсэн хэдий ч ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувийг шатахуун  эзэлдэг. Үндсэндээ стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахуун ОХУ-аас 100 хувь хамааралтай. Эдийн засагт нөлөөлөх гол зүйл нь ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс гүрнүүдийн хэрэгжүүлж эхлээд буй хоригууд байгаа юм. Эдгээр хоригуудаас үүдэн давхар болон дам нөлөөнүүд манайд их бага хэмжээгээр нөлөөлж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл шатахууны нийлүүлэлт болон төлбөр дээр саатал гараагүй. ОХУ-ын талаас Роснефьт компанийн нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орохгүй.

Ингээд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Монголбанкнаас сая өгсөн мэдээллээр 180-аад сая ам.долларын шатахууны төлбөр ОХУ руу ямар ч саадгүй хийгдсэн. ОХУ-д байгаа жижгэвтэр банкаар манай нэр бүхий банкуудаас төлбөр тооцоо саадгүй явж байгаа. Цаашдаа үүнийг хадгалахыг тал талаас хичээж ажиллах болно.

Ойрын хугацаанд Төв банкан дахь валютын нөөцөө хамгаалах экспортоо дэмжих бодлогоо том зургаар нь хүчтэй явуулах ёстой. Бид шатахууныг дотоодод хязгаарлах боломжгүй. Тиймээс төлдөг зүйл маань биднээс хамаарахгүй гараад байх нь ээ. Гол экспортыг урд хөрш хязгаартай авч байна. Тиймээс гол уурхай дээрээс ачигдахгүй байгаа тул АМНАТ он гарсаар орлого явж өгөхгүй байна. Эрдэнэс Тавантолгой компаниас хийсэн тоон мэдээллээр 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээлээр авч Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой АМНАТ-ыг төлөх шаардлагатай болж ирж байна. Гэхдээ экспорт төлөвлөсөн хэмжээнд явж эхлэх, уурхай дээрээс олборлолтоо хийх нь хамгийн чухал. Ингээд эхэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани асуудалгүйгээр аваад гарчихна.  Өнөөдрийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо.

НЭМЭЛТ:

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.23/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ, “Дээрх албан тушаалтнууд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Удирдлагын багтайгаа хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байна” гэлээ.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?