Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2022/03/25
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 24-нд өргөн мэдүүллээ.

Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгалгүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсоноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Мөн зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад шууд торгох шийтгэлийг урьтал болгодог. Тиймээс эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?