Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжинэ

2022/03/29
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжинэ
Share on FacebookShare on Twitter

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” сэдвээр Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.

Тус чуулганаар, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөм гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшил хамтран ажиллах түншлэлд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаа тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр онцоллоо. Тэрбээр, “Цар тахлын хүндрэл дуусаагүй энэ үед дэлхийн геолопитикт зэвсэгт мөргөлдөөн давхацсан амаргүй нөхцөл байдал бий болж байгаа ч энэ бол цаг хугацааны асуудал. Харин та бидний өмнө тулж буй дэлхийн дулаарал, цөлжилт нь хүн төрөлхтөн байх эсэхийг шийдэх том заналхийлэл юм. Тиймээс бид урьд урьдынхаас илүү нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтний нэн амаргүй эрсдэлийг тооцож хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх учиртай” хэмээн тодотгов.

Манай улсын цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь нь цөлжих эрсдэлд орж, ундны усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жил бүр урагшилж буйг дурдав. 

Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан, хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлийг арилган эдийн засгаа тэлэхээр дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод Ногоон хөгжлийн сэргэлт нь зургаан багц асуудлын нэг болсныг тэмдэглээд, “Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ-аар батлах үед, олон улсын байгуулагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа энэ үед төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсад шинэ сорилтыг бий болгож буйг тэмдэглэж байсан. Энэ нь цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байгааг өмнө нь хэлж байсан” хэмээгээд, уур амьсгалын өөрчлөтийн эсрэг төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвээр УУХҮЯ, 25-нд “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд “Боомтын сэргэлт” сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Танд санал болгож буй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

2025/07/20
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Улс төр

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025/07/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?