Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Н.Тавинбэх: Ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээгээ хангах боломжтой

2022/03/30
Н.Тавинбэх: Ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээгээ хангах боломжтой
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Улсын хэмжээнд 492 цахилгаан машин байна. Энэ бол маш цөөхөн тоо. Иймд цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах ёстой гэж дүгнэлээ.

Эрчим хүчний салбарын тухайд хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Бидний тооцоолоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мвб нэмэгдэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан машины цэнэглэх тоног төхөөрөмж 155 байна. Ерөнхийдөө цахилгаан автомашин агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Мөн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээг хангах боломжтой. Барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангасан. Гол нь нөлөөлөлд автсан иргэдийн асуудал байна. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой усан сангийн ойролцоо 270 өрхийн цаана 1251 иргэн байна. Тэдэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Биет бус соёл нөлөөллийн талаар Эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Би иргэдийг ойлгож байна. Засгийн газар шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэрэгжүүлнэ. Иргэдтэй ойлголцож байж энэ төсөл үргэлжилнэ. Мэдээж иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх арга хэмжээ авна. Тиймээс шинэ газарт суурьшихад боломжийн хэмжээний санхүүгийн дэмжлэг болно. Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг хоёр удаа сунгасан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 6 компани, ОХУ-ын нэг компани тус тус байна. Маргааш тендер нээнэ. Бидэнд нийцсэн тендерийн бичиг баримт ирэх байх гэж хүлээж байна.

Эрчим хүчний хэрэглэгчийн үнийг багадаа л 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үнэ нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болно. Ялангуяа цар тахал, ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн их хүнд цохилтод орж байгаа нь эрчим хүчний салбар болж байна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?