Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Роснефть”-ийн тэтгэлгээр ОХУ-д 10 оюутан суралцана

2022/03/31
“Роснефть”-ийн тэтгэлгээр ОХУ-д 10 оюутан суралцана
Share on FacebookShare on Twitter

ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг суралцуулах юм.

Мэргэжлийн чиглэл:

-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд  олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Тавих шаардлага:

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-ОХУ-ын болон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

-ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэсэн шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 263181, Гадаад харилцааны яамны +51 261832, +51 262184 утсаар авах боломжтой.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?