Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Киргиз улс ноос, ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулахаа илэрхийлэв

2022/04/01
Киргиз улс ноос, ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулахаа илэрхийлэв
Share on FacebookShare on Twitter

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны IV хуралдааны хүрээнд Монгол-Киргизийн бизнес уулзалт болов. ГХЯ, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалтад Киргизийн хөнгөн үйлдвэрийн салбарын бизнесийн төлөөлөл оролцлоо. Тэд Монгол Улс дахь хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын ноос, ноолууран түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евразийн зах зэээлд борлуулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.

Мөн манай улсад бараа, бүтээгдэхүүнээ экспортолж, хамтын ажиллагааг өрнүүлэхээ илэрхийлж байна. Монгол Улс, Киргиз улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр улс ХАА, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчалын салбарт хамтран ажиллахаар боллоо. Мөн бүс нутгийн хэмжээнд Улаанбаатар- Бишкек хот хооронд хамтын шууд харилцаа тогтоохоор боллоо.

Киргизийн тал Монголын ноос, ноолууран түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евразийн зах зэээлд борлуулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.

Киргиз улс ХАА-н салбарт, ялангуяа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, оёмол, сүлжмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Энэ талын бүтээгдэхүүнийг Монголд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа бол манай талаас Киргизийн ААН-үүдтэй хамтарсан үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүрээнд хамтран ажиллах, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлж буй Киргизийн туршлагаас суралцах боломжтойг хэлж байна. Энэ ажлын эхлэл болгож Киргизийн хөрсөнд ургадаг жимсний модыг Орхон аймагт буюу Эрдэнэт хотод суулгаж жимсгэний аж ахуй хөгжүүлэх төслийг эхлүүллээ.

Хоёр тал эхний ээлжинд худалдааг нэмэгдүүлж, хоёр орны хоорондох агаарын тээврийн шууд нислэг болон хуурай газраас транзит тээврийг ашиглаж бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн аялал жуучлалын салбарт хамтарч ажиллах боломж байгааг Киргизийн тал илэрхийлж байв. Хоёр орны хоорондох худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээвэр, логистик чухал байгааг уулзалтаар хөндөж байв.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?