Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Л.Оюун-Эрдэнэ: Хүнд цаг үеийг сөрж буй төрийн албан хаагчид хариуцлага тооцох биш хамгаалж ажиллана

2022/04/05
Л.Оюун-Эрдэнэ: Хүнд цаг үеийг сөрж буй төрийн албан хаагчид хариуцлага тооцох биш хамгаалж ажиллана
Share on FacebookShare on Twitter

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн асуултад хариулав.

Олон нийтийн дунд Засгийн газар огцрохыг шаардсан хэсэг хүмүүс байгааг дурдаад, түүнээс байр суурийг нь тодруулав. Мөн монгол төгрөгийн ханш суларч байгаа энэ үед чиглэл хариуцсан албан тушаалтанд хариуцлагын асуудал ярих эсэхийг лавлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улсад алдаа, оноотой олон зүйл бий. Гэхдээ авлигатай тэмцэх тэмцэлд би бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний хэлж байгаа, санааны зоргоор огцордог субект биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дунджаар Засгийн газар 1.5 жилийн настай, олон арван удаа солигдсон байна. Миний хувьд, тогтвортой ажилладаг, сонгодог парламентын засаглалд шилжихийг хүсдэг. Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ хамт даваад гарна” хэмээв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байсан. Төрийн өмчит газруудад хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайдын хувьд хамгаална. Монголбанк амаргүй цаг үед ажиллаж байна. Төв банк дотор хэдэн үзэгдэл, шүгэл сонсогдох боллоо. Эрх баригч намын даргын хувьд, аятайхан байгаарай гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж төв банкны дараагийн Ерөнхийлөгч болмоор байна гэж ярьж яваа хүмүүсийн сураг сонсогдоод байна шүү. Залуус аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал тулчихаад байхад албан тушаалтай зууралдах хэрэггүй. Тиймээс төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй. Авлигатай холбогдсон, өөрийн үүрэг даалгавраа биелүүлж чадахгүй албан тушаалтантай хариуцлага тооцно. Түүнээс биш амаргүй хүнд цаг үеийг сөрөн тэмцэж байгаа төрийн албан хаагчийг хамгаалах ёстой” хэмээв.

Танд санал болгож буй

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30
ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Улс төр

ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?