Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ДЭМБ “омикрон”-ы хоёр шинэ дэд хувилбарыг судалж байна

2022/04/12
ДЭМБ “омикрон”-ы хоёр шинэ дэд хувилбарыг судалж байна
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын хоёр шинэ дэд шинэ хувилбарыг хэр халдвартай, аюултай болохыг нь тогтоохын тулд цөөн тохиолдлуудыг судалж байгаагаа даваа гарагт мэдээлжээ.

Тодруулбал, ДЭМБ “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарыг хянан судлах жагсаалтдаа нэмж оруулсан байна. Тус байгууллага одоогоор дэлхий даяар давамгайлан тархах болоод буй “BA.1”, “BA.2” дэд хувилбараас гадна “BA.1.1”, “BA.3”-ыг мөн судалж байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, тэдгээрийн “нэмэлт мутацийн дархлаанаас зугтах чадварт үзүүлэх нөлөөг тогтоохын тулд дэлгэрэнгүй судлах шаардлагатай” байгаа ажээ. Вируснүүд нь цаг үргэлж хувьсан өөрчлөгддөг боловч зарим мутаци нь тархах чадвар болон вакцинжуулалт, халдвараас тогтсон дархлаанаас зугтах, мөн хүндээр өвчлүүлэх байдалд нь нөлөөлдөг байна.

Тухайлбал, одоогийн байдлаар нарийвчлан шинжилсэн бүх тохиолдлын 94 орчим хувийг эзэлж байгаа “BA.2” дэд хувилбар нь бусдаас илүү хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байгааг одоогоор цуглуулаад байгаа баримт нотолгоо харуулж байгаа юм. ДЭМБ “GISAID” мэдээллийн сангийн мэдээллийг эш татан уламжилснаар, “BA.4”, “BA.5” хувилбарын ердөө хэдэн арван тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

“BA.4” дэд хувилбар Өмнөд Африк, Дани, Ботсвана, Шотланд, Англид нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 30-ны хооронд илэрсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар “BA.5” хувилбарын бүх тохиолдлууд Өмнөд Африкт бүртгэгдээд байжээ. Харин даваа гарагт Ботсвана улсын Эрүүл мэндийн яам “BA.4”, “BA.5” хувилбарын дөрвөн тохиолдол 30-50 насны вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн дунд бүртгэгдсэн талаар мэдээлээд, тэдэнд хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг дурдсан байна.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?