Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

С.Амарсайхан: МИК-ийн оролцоог хумьж ипотекийн зээлийн 6 хувийг бууруулна

2022/04/14
С.Амарсайхан: МИК-ийн оролцоог хумьж ипотекийн зээлийн 6 хувийг бууруулна
Share on FacebookShare on Twitter

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн санхүүжилтийн 90 хувийг Монголбанк дөрвөн хувийн хүүтэйгээр гаргадаг байсан. Харин одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа. Гэтэл арилжааны банкуудын хамтарч байгуулсан Монголын ипотекийн корпораци иргэдэд очиж байгаа орон сууцны зээлийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авч байна. Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Үүндээ зориулж нийт 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон. Зээлийн хүү наймаас зургаан хувь болж буурсан. Зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байсан. Одоо ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй байгаа. Үүнд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа.

Монголын ипотекийн корпорацийн дийлэнх хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хамтран Монголын ипотекийн корпорацийн 50-иас дээш хувийг эзэмшдэг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол зээлээ хэдэн хувиар гаргах нь өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтийг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Санхүүгийн зохицуулах хороо Монголын ипотекийн корпорацид тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой” гэлээ.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?