Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гишүүдийг түдгэлзүүлэх саналыг энэ долоо хоногт оруулж ирнэ гэв

2022/04/21
Гишүүдийг түдгэлзүүлэх саналыг энэ долоо хоногт оруулж ирнэ гэв
Share on FacebookShare on Twitter

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналаа удахгүй УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа аж. Одоогоор зургаан гишүүний нэр яригдаж байна. Үүнд, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн. Харин өмнө нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг яллагдагчаар татсаныг эх сурвалжууд мэдээлж байна.

Албаныхны мэдээлснээр дээрх нэр дурдагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал энэ долоо хоногт орж ирэхээр болжээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад “АТГ-аас нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах санал ирсэн. Энэ дагуу ажлын гурав хоногт багтаан түдгэлзүүлэх санал оруулах эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.

Процессын хувьд Улсын ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах саналыг УИХ-д  өргөн баривал 24 цагийн дотор гишүүд санал хурааж шуурхай шийдвэрлэх ёстой. Нэр дурдагсан гишүүдийн мэдээллийг хүргэе.

МАН: Г.АМАРТҮВШИН, Г.ДАМДИННЯМ, Х.ГАНХУЯГ

АТГ-аас МАН-ын бүлгийн зарим гишүүгийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргажээ.  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Мөн тэдний ар гэрт нэгжлэг хийж, хууль зөрчсөн баримт нотолгоо олсон гэх мэдээлэл бий. Ерөнхий сайдын зүгээс тэднийг өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг зөвлөсөн гэдгээ ч өөрийн амаараа мэдэгдсэн. Ямар ч байсан Хөгжлийн банкны асуудлар дээрх гурван гишүүнээс гадна Ч.Ундрам, С.Бямбацогт нарын  асуудал ч яригдаж байгаа билээ.

АН: Н.АЛТАНХУЯГ, А.АДЪЯАСҮРЭН, Б.БЕЙСЕН

АТГ-аас мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн их хэмжээний зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр  яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

Харин А.Адъяасүрэн гишүүн нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байсан. Энэ хэргийг Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны  дараа Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгож байжээ. Тэгвэл саяхнаас түүний хэргийг эргэн сэргээсэн байна.  УИХ-ын гишүүн Б.Бейсенг өнгөрсөн оноос эхлэн бусдаас их хэмжээний хахууль авсан, мөн эрүүл хүмүүст хөдөлмөрийн чадвараа алдсаны мөнгө олгож, төсвийг шамшигдуулсан гэх асуудалд оролцсон зэрэг хоёр хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Танд санал болгож буй

УИХ-ын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Улс төр

УИХ-ын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав

2025/11/04
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?